Ертөнцийн хамгийн алдартай 10 эрийн жагсаалтад ЧИНГИС ХААН Буддагийн дараа бичигджээ

Гүүгл хайлт: 24,9 сая
Бичигдсэн ном: тоо нь тогтоогдоогүй
Түүний талаар мэдэхгүй хүн ховор бөгөөд бараг л түүнийг юу тэгтлээ алдартай болгодогийг асуухад хүн төрөлхтний төлөө өөрийгөө золиосолсон явдал гэж хариулах хүн олон байна. Зарим хүмүүсийн үздэгээр түүний тухай бичсэн номыг багтаах танхим дэлхийд хүрэлцэхгүй гэдэг. Ямартаа ч олон нийтийн санал асуулгаар хамгийн алдартай хүмүүсийг жагсаахад Шашны номлогчид эхний байруудадорсонхэдий ч Напалеон Бонапарт, Альберт Эйнштейн, Абрахам Линкольн, Майкл Жексон, Элвис Прислей, Иосиф Сталин, Мао Зедун зэрэг алдартнууд энэ жагсаалтад бичигдэх боломжтой байсныг үгүйсгэхгүй юм.

№2. Исламын Мухаммед

Гүүгл хайлт: Сард 13,6
Бичигдсэн ном: тоо нь тогтоогдоогүй
Исламын шашны талаар сайн мэддэггүй хүмүүсийн хувьд үндэслэгч нь Мухаммед бол Исламын үнэн итгэгчдийн хувьд Исламын шашин хэдийн бий болсон, харин Мухаммед хүмүүст түгээн дэлгэрүүлж, шашныг хөгжүүлж байсан гэж үздэг байна. Ямартаа ч дэлхийд итгэгчдийнхээ тоогоор 2-рт ордог энэхүү шашныг дэлгэрүүлэгч, Зөнч Мухаммед хэмээн алдаршсан энэ хүн хамгийн алдартнуудын тэргүүн эгнээнд оржээ. Мухаммедийн хүүхэд ахуй цагийн тухай ном, сударт тодорхой өгүүлсэн нь үгүй. Мухаммед элсэн цөлийн баян бүрд дамжин нүүдэллэдэг отог аймагт өсч торнисон бололтой. Зургаан настай өнчин хүү Мухаммедын өвөг эцэг нь нас барсны дараа баян худалдаачин авга ах нь үрчлэн авч хүмүүжүүлж байсан гэдэг. Мухаммед МЭ 632 онд нас барсан баАрабуудыг хоорондоо дайсагнасан олон аймгууд байсныг нэгтгэж нэг үндэстэн болгон тэдэнд нийтийн үйл хэргийн төлөө гэсэн нэгэн санааг төрүүлж чаджээ. Хожим нь Мухаммедийн улстөрчийн ухааныг Францын их зохиолч, гүн ухаантан Вольтер тун их үнэлж байсан гэдэг.

№3. Абрахам, МЭӨ 1812-1637 он

Гүүгл хайлт: Сард 9,1 сая
Бичигдсэн ном: 2 сая хувь
Тэрээр ихэд хүндлэгдсэн иш үзүүлэгч, бурхны үгийг дагагч, хязгааргүй үнэнч сүсэг бишрэлтэй нэгэн байсан хэмээн тодорхойлогддог. Домогт өгүүлснээр Ертөнцийн эзэн түүний итгэл үнэмшлийг сорьж өөрийн хүүгээ өргөл болгохыг шаардахад хэдий сэтгэл дундуур байсан ч том хүүгээ өндөр уулын оройд аваачин бурханд өргөл болгохоор завдаж байх үед сахиусан тэнгэр түүний үйлдлийг зогсоосон гэдэг. Ертөнцийн эзэн түүний үнэнч байдалд талархан үржил шимт нутаг зааж өгөөд зогсохгүй түүнийг бүх үндэстний эцэг болно хэмээжээ.

№4.Мозес, МЭӨ 1300-1180 он

Гүүгл хайлт:сард 2,7 сая
Бичигдсэн ном: 8 сая хувь
Мозес бол хүндлэгдэж байсан нэгэн болохоос бус Ислам, Христийг тахин шүтэгч биш байлаа. Хуучин гэрээний хамгийн гайхалтай иш үзүүлэгч,Еврейчүүдийг Египтийн дарлалаас чөлөөлсөн хийгээдтэднийг Канаанд хүргэж газар нутгийг нь авч өгсөн, Бурхны үгийг Еврейчүүдэд дамжуулдагнэгэн байв. Тэрээр Еврейчүүдийнамьдралдолон өөрчлөлтийг хийсэн байдаг.
Домог ёсоор бол Фараоны охин Бития голд урсаж явсан сагстай хүүхдийг олсон нь Мозес байлаа. Түүнийг уснаас татаж гаргасан учраасЕврей үйл үг болох татаж гаргах, сугалах гэсэн утгатай нэрийг хайрласан аж. Еврейчүүдийг чөлөөлөхдөө 80 настай байсан тэрээр хүмүүсээ Канаанд хүргэж тэнд огт өөр амьдрал дүрэм журмыг цогцлоон 120 насандаа өөд болсон гэдэг.

№5. Сиддхарта Гаутама Будда МЭӨ 536- МЭӨ 483

Гүүгл хайлт: сард 4 саяас дээш
Бичигдсэн ном: 7 сая хувь
Гүүгл хэрэглэгчдийн олонх нь Буддын шашинтан байдаг гэвэл та итгэх үү? Хүмүүс түүний 8 зөв замын тухай сургаалыг хамгийн ихээр дагадаг ба энэ сургаалд:
Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирваан дүр олно гэж үздэг.
Зөв үзэл
Зөв санаа
Зөв үг
Зөв үйл хэрэг
Амьдралын зөв хэлбэр
Зөв тэмүүлэл
Зөв ухаан
Зөв бясалгал зэрэг багтдаг байна.

№6. Чингис хаан (1162–1227)

Гүүгл хайлт: сард 6,7 сая
Бичигдсэн ном: 259,000 хувь

1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан их байлдан дагуулагч байв. Хиад Боржигон Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

№7. Адольф Гитлер (1889–1945)

Гүүгл хайлт: сард 6,1 сая
Бичигдсэн ном: 175,000 хувь
Түүнийг харгис дарангуйлагч байсан гэдгээр нь дэлхий дахинд андахгүй. Түүний хүсэл дэлхийн хамгийн шилдэг, цэвэр үндэстнийг бий болгож, тэднийг захирах явдал байв. Түүний эхлүүлсэн дэлхийн 2-р дайны жилүүдэд олон мянган хүний амийг авч одсон юм.

Гурван жилийн дотор Герман, Тэнхлэгийн гүрнүүдийн хамт Европын ихэнхи хэсэг,Африк,Зүүнба Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн ихээхэн хэсгийг эзэлж авлаа. Гэвч Холбоотны гүрнүүд 1942 оноос санаачлагыг гартаа авч, 1945 онд Германыг бүх талаас нь эзлэн довтлов. Түүний удирдсан зэвсэгт хүчин дайны үеэр олон харгислал үйлдсэний дотор 6 сая еврейг аймаглан устгахыг (Холокост) голлон анхаарч 17 сая энгийн иргэнийг системчлэн хороосон юм.

1945 онд дайн дуусч байхад Гитлер олон жил нууц амраг нь байсан Эва Браунтай гэрлэжээ. 40 хүрэхгүй цагийн дараа шинэхэн гэрлэсэн хос амиа егүүтгэсэн

№8.Виллиам Шекспир 1564–1616

Гүүгл хайлт сард: 7,4 сая
Бичигдсэн ном: 1 сая хувь
Түүнийг хамгийн агуу зохиолч гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Нобелийн шагналын холбооноос түүнийг уран зохиолоороо 1-с илүү шагнал хүртэж чадах байсан гэдэг. Биднээс нэгэн зууны тэртээд амьдарч байсан ч одоо хүртэл хүмүүсийн хайр хүндлэлийг хүртсээр байна. Түүний хамгийн алдартай үг бол “Орших уу эс орших уу” юм. Бага сургуулийн боловсролтой ч англи хэл дээрх хамгийн агуу зохиолуудыг туурвисан тэрээр өөд болохдоо “Жүжиг дуусав, хөшиг хаагдлаа” гэж хэлсэн байдаг.

№9. Леонардо Да Винчи (1452–1519)

Гүүгл хайлт сард: 4 сая удаа
Бичигдсэн ном: 400,000 хувь
Дан ганц Гүүгл хайлтаар дүгнэх нь тодорхой бус учраас өөр шалгуурыг тавьдаг. Хэрэв та Гүүглээс Леонардо гээд хайвал Мэлхий Нинжагаас авахуулаад Титаник кинонд тоглодог жүжигчний нэр хүртэл гарна. Харин та Да Винчигийн бүтэн нэрээр хайвал түүнийг яагаад өдий хүртэл нөлөөтэй хэвээр байгааг олгох юм.
Тэрээр эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч, архитектурч, хөгжимчин, ба зохиолч гээд бараг л бүхнийг чадагч байв. Түүний зургууд өөлөхийг аргагүй, мөн Леонардо уран барималч гэдгийг мартаж болохгүй.Агуу бүтээлч ийнхүү манай гаригийн хамгийн алдартай эрсийн 9-р байранд орж байна.

№10. Сэр Исаак Ньютон (1642-1727)

Сард 1 сая удаагийн Гүүглийн хайлт,

400,000 хувь хэвлэгдсэн номондбичигдсэн байдал түүнийг хамгийн алдартай эрсийн 10-р байранд аваачиж байгаа төдийгүй түүнийг Альберт Ейнштейнээс илүү шинжлэх ухаанд нөлөө үзүүлсэн гэсэн судалгаа гарсан байдаг. Тэрээр Английн физикч, математикч, одон орон судлаач, байгалийн философич, алхимич, теологич байжээ. Ньютон нь Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хуулиуд ба өөрийнхөө таталцлын хүчний онол хоёр бие биендээ нийцэж байгааг харуулан, дэлхий дээрх зүйлүүд ба сансарт буй зүйлүүд ижил байгалийн хуулиудад захирагддагийг үзүүлсэн байна. Үүний үр дүнд нарыг нарны аймгийн төвд буй гэдгийг бүрмөсөн баталж, шинжлэх ухааны хувьсгалыг улам хөгжүүлжээ.
Механикийн салбарт тэрээр импульс хадгалагдах хууль ба өнцгийн импульсийн хуулийг тодорхойлсон байна. Гэрлийн салбарт ойдог дуран авайг зохион бүтээж, цагаан гэрэл призмээр дамжихдаа задардгийг ажиглан өнгөний хуулийг нээжээ. Тэрээр мөн хөргөлтийг хуулийг нээж, дууны хурдыг судалсан байна.
Математикт Готфрид Лейбництай хамт интеграл ба дифференциал тооллыг хөгжүүлжээ. Мөн биномын теоремыг нээж, функц дахь язгууруудын тоог тооцоолох "Ньютоны арга"-г гаргаж, хүчний цувааг судлахад оролцсон байна. Өөрийн бичсэн номд шимтдэг байсан тэрээр амьдралынхаа бүх цаг үеүдэд дэндүү завгүй явсаар хэзээ ч бэлгийн харьцаанд орж байгаагүй ба84 насандаа "зандан" хэвээр нас барсан болох нь түүний биед хийсэн шинжилгээгээр тогтоогджээ.

Эх сурвалж: Aldar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ