Таксины үйлчилгээ үзүүлдэг жолооч нар шалгалтанд бүдэрчээ

Өчигдөр буюу энэ сарын 11-ны өдөр, оройн 22:00 цагийн орчимд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зогсоолд байсан такси компанийн 30 гаруй жолоочийн бичиг баримтыг замын цагдаа нар хураан авчээ. Тодруулбал, Нарны гүүрны доор байрлах нэр бүхий ШТС-ын авто зогсоолд байсан таксины жолооч нарыг гэнэтийн тээврийн хяналтын шалгалтад оруулжээ.
Шалгалтаар такси үйлчилгээний стандарт шаардлага хангасан эсэх, автомашины бүрэн бүтэн байдал, жолооч нарын мэргэшлийн үнэмлэхийг шалгасан байна. Улмаар шалгалтад тэнцээгүй буюу мэргэшлийн үнэмлэхгүй явсан жолооч нарын автомашины бичиг баримтыг хурааж шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ