БНАСАУ баллистик пуужин харавжээ


Өнөөдөр, тавдугаар сарын 14-нд Умард Солонгос баруун эргийнхээ ойролцоогоос ямар ангиллынх нь үл мэдэгдэх пуужин харавжээ. Өмнөд Солонгосын цэргийнхний хэлснийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.

Харин Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр, энэ нь баллистик пуужин байж болох ажээ. Хэрвээ уг мэдээлэл нотлогдвол, энэ нь өмнөх туршилт бүтэлгүйтсэнээс хойш хоёр долоо хоногийн хугацаандхийсэн анхны туршилт болно.

БНАСАУ-ын харавсан пуужин Японы эдийн засгийн бүсгийн хилийн гадна Япон тэнгисийн усан мандалд унасныг Японы сайд нарын танхимын ерөнхий сайд Есихидэ Суга мэдээлсэн байна. Түүний хэлснээр, пуужин 30 минутнисч, унаснаар тэнгисийн хөлөг онгоцуудад ямарваа хохирол учруулсан нь бүртгэгдээгүй ажээ. Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, пуужин 700 километр нисээд, унасан байна.

Энэ нь Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүн Жэ Инлхагва гарагт албан тушгаалдаа орсны дараахи анхны туршилт болж байна. Тэр Умардтай яриа хэлцээ хийхийг зорьж байгаагаа мэдэгдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ