Пугачёвын өөрийнх нь нүүрнээс юу ч үлдээгүй аж

Алла Борисовна энэ жил мэдэгдэхүйц сайхан харагдах болж, хар өнгийн хэлхэгэр өмсгөлөө чамин хийцийн жийнсэн өмд, савхин хүрмээр сольчихоод байгаа. Тэр ер нь жилээс жилд улам л сайхан болж байна. Оросын эстрадын од яагаад ингэж өөрчлөгдсөнийг одоо бүх хүн тааж ядацгааж байгаа юм.

Нэрт гоосайхны мэс засалч, анагаах ухааны дэд эрдэмтэн Илья Кисляковын хэлснээр, Алла Пугачёва нүүр, амаа янзлуулах гэж дор хаяад дөрвөн ч удаа мэс засал хийлгэжээ.
Дуучны гоо сайхны мэс заслын талаар ойр дотнын хүмүүсийнх шиг тийм мэдээлэл нададбайхгүй гэж эмч тодруулан тайлбарласан байна.Примадонна нүүрнийхээ дээд хэсэгбуюудух, хөмсөгөө өөрчлүүлж,нүдний эргэн тойрны арьсыг татуулж, нүүрнийхээ доод хэсгийг аятайхан болгосныгхараад л үүнийг анзаарч болно гэж тэр хэлжээ.
Аллагийн насны бүх эмэгтэйд байдаг өөрчлөлт ийн тухайд гэвэл,наанадаж нүүрний арьс унжиж, нүүрний хуучин зууван хэлбэр алдагддаг, гэтэл тэр одоо 68-тай. Ийм настай гэхэд Примадонна 40 насандаа ч олон эмэгтэйн харагддаг шиг тэгжхарагдахгүй байгаа бөгөөд тодруулвал, завж ньунжаагүй, нүдний доод талнь сэлхэрээгүй юм гэж мэс засалч ярьсан байна.
Дуучны духанд настай холбоотой үрчилээ байхгүй гэдэгт эмч анхаарал хандуулж байна. Пугачёва нүүрний дээд хэсгийн гуравны хоёрыг янзлуулсан байх гэж тэр таамаглаж байгаа ажээ. Энэ засал ньдуханд харагдах хөндлөн болон босоо үрчилээг багасгаж,хөмсгийг өргөх боломж олгодог байна.
Пугачёва зовхиндоо хэд хэдэн удаа, ингэхдээ өөр өөр он, жилүүдэд мэс засал хийлгэсэн, учир нь янз бүрийн он, жилийн гэрэл зургуудад түүний нүдмаш ялгаатайхарагдаж байдаг. Примадоннасормуусны хэлбэрээ засуулсанболов уу гэж Кисляков хэлжээ.
Пугачёванүүрнийхээ эргэн тойрны арьс, тухайлбалхүзүү-эрүүний хэсгийг татуулсан гэдэгт эмч итгэлтэй байна. Учир нь 68 насанд ийм мэс засал хийлгэхгүйгээр нүүрний жинхэнэ зууван хэлбэрийг хадгалах боломжгүй аж. Ийм мэс засал хийлгэсний дараа чихний ард багаахан сорви үлддэг,үүнийгзөв будалт болон үсээр нууж болно.Гэхдээ нүүр илүүзалуу, толигор хэлбэртэй болж,завж унжихаа больж,давхар эрүү алга болдог байна.
Дуучин өндөр, өргөн шанаа, хацартай гэдэгт эмч бас эргэлзсэн ч, гэхдээ тэр залуудаа ийм байсан болов уу гэжээ.Тиймээс энд бага зэргийн ов мэх гаргасан байх гэж эмч таамаглэж байна. Түүний хэлснээр, Пугачёва шанаа, хацраа өргөсгөх тариа хийлгэсэн юмуу унжсан хэсгийг арилгахын тулд нүүрний дунд хэсгийг татуулсан байж болох ажээ.
Дашрамд дурдахад, Пугачёва гоо сайхны мэс засал хийлгэдгээ хэзээ ч үгүйсгэж байгаагүй юм.Ингэхдээ “залуу сайхан харагдах нь сэтгэл санааны л байдал юм. Би чинийяг энэ байгаа байдалдчинь дуртай гэж хэлдэг эр хүн дэргэд байхад бүр ч илүү гоё харагдаж болно” хэмээнтэр нэг бус адаа хэлж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ