Орост архины үнэ нэмэгдэв

Тавдугаар сарын 13-наас Орост архины жижиглэнгийн доод үнэ 7,9 хувиар өсч, 0,5 литр нь 205 рубль (8640 орчим төгрөг – ред.,) болжээ. РИА Новости агентлаг Сангийн яамны зохих тушаалыг иш татан ингэж мэдээлсэн байна.
Архинаас гадна, коньякны үнэ 15,2 хувиарнэмэгдэж, нэг шил нь 371 рубль болжээ.
Засгийн газар архины жижиглэнгийн доод үнийг 2018 оноос наана өөрчлөх бодолгүй байна гэж согтууруулах ундаа үйлдвэрлэлийн салбарыг хариуцдаг ерөнхий сайдын орлогч Александр Хлопонин дөрөвдүгээр сарын 14-нд мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр, сайн нарын танхимд үүнтэй холбогдон сангийн яам, Оросын согтууруулах ундааны зах зээлийг зохицуулах албаныхан оролцсон мэтгэлцээн өрнөжээ.Тийнхүү хагас литр архи 205 рублийн үнэтэй байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Мэтгэлцээний үеэрнэг талаас,салбарыг хөхүүлэн дэмжих, нөгөө талаас, хүмүүст “чанартай бүтээгдэхүүн хэрэглэж”, харинхуурамч архи дарсанд шилжихболомж олгохгүй байх асуудлыг хөндсөн юм гэж Хлопонин тодруулан тайлбарлажээ.
Орост хатуулаг ихтэй согтууруулах ундааны доод үнийг 2009 оноос тогтоож байгаа юм. Хямд төсөр хуурамч архи дарсыг таслан зогсоох зорилгоор ийм арга хэмжээ авахаар болжээ. Сүүлчийн удаа үнийг 2016 оны зургаадугаар сард нэмж, тэгэхэд хагас литр архины доод үнийг 190 рублиэр тогтоосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ