Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан СЕХ-руу орохоор үймээн үүсгэлээ

Яг одоо Сонгуулийн ерөнхий хорооны төв байранд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны гадна ирээд байгаа юм. Тэд СЕХ-ны байр руу орж Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх эрх зүйн боломжтой бөгөөд энэ асуудалд СЕХ-г улс төржихгүй байх ёстой гэх шаардлага, албан ёсны хүсэлтийг тавихаар иржээ.
Гэвч хамгаалалтын ажилтнууд Н.Энхбаяр болон гишүүдийг оруулаагүйгээс болж үймээн дэгдэж, нэмэлт хамгаалалт дуудахад хүрээд байна.
Шууд дамжуулалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү



СЭТГЭГДЭЛ БИЧИХ