2017 онд цаг уурын гамшигт бэлэн байхыг уриалжээ

Бүр энэ жил манай гарагийг уур амьсгалын жинхэнэ аюул хүлээж байна гэсэн дүгнэлтийг дэлхийн тэргүүлэх цаг уурчид болон цаг агаарын өөрчлөлтийн прогноз гаргадаг салбарын мэргэжилтнүүд хийсэн байна.

Эрдэмтдийн хэлснээр,2017 онд дэлхийд цаг агаар, уур амьсгалын гаж өөрчлөлт гарч, энэ нь зарим орны хувьд хамгийн ноцтой үр дагавар учруулж мэдэх ажээ.

Уур амьсгалын аюулд манай гарагийн хүн амын олонхи өртөж мэднэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн жил АНУ-д их мөндөр бууж, Перуд үеэр болсон нь ирээдүйн аюулын дэргэд юу ч биш гэдгийг тэд дурджээ.

Тийнхүү байдал яаж ч эргэж мэдэхэд бэлэн байхыг эрдэмтэд дэлхийн хамтын нийгэмлэгт зөвлөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ