Өнөөдөр болох үйл явдлын тойм


09.00 цагт Контeнтал зочид буудлын хурлын танхимд “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоогсайжруулах талаар мэргэжлийн байгууллагуудын уулзалт болно.
10.00 цагтСүхбаатарын талбайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.
10.00 цагт Монголын анхны тусгай сургууль болох 25-р тусгай дунд сургуулийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүний нэг нь сургуулиа сурталчилсан нээлттэй хаалганы өдрийг хийнэ. Энэхүү арга хэмжээ нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн нээлттэй хаалганы өдөр буюу Гуравдугаар сургууль дээр болно.
11.00 цагт Засгийн газрын III байрны 204 тоотод Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны 4-р сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ