“Яг түүн шиг-2” Г.Ганхүү анхны ялалтаа байгууллаа
“Яг түүн шиг-2” шоуны долоо дахь дугаар ийнхүү өндөрлөж шилдэг оролцогчоо шалгарууллаа. Энэ удаагийн шилдэг оролцогчоор 51 оноогоор оролцогч савхан хөлт Г.Ганхүү шалгарлаа.
Оролцогч Г.Ганхүү энэ удаад гурван шүүгч тус бүрээс хамгийн өндөр оноо буюу 12оноог нь авсан юм. Мөн оролцогч Бархүү, Гантогоо, түүнд эрдэнэ мэт 3 оноогоо харамгүй өгч дэмжсэн юм.
Ялагч Г.Ганхүү “Ялах нь чухал биш оролцох нь чухал. Та нар бүгдээрээ ялагч, гайхамшигтай залуус шүү. Манай хүү их баяртай байгаа байх. Аав аа та ялаарай гээд л. Би түүнд ялах юм бол ялагчийн мөнгөөрөө дугуй авч өгнө гэж амласан. Хүүдээ дугуй авч өгнө” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ