Үсний тухай шинжлэх ухаанаар нотлогдсон баримтууд

Та өөрийн үсний тухай олон баримт мэдэх үү?Эмэгтэйчүүд энэ тухай тийм ч байнга бодоод байдаггүй болов уу. Харин тэд үсээ хэрхэн урт, эрүүл ургуулахав,үсний гоо сайхан, эрүүл мэндэд ямар шампунь хамгийн тохиромжтойв,буржгар үсийг хэрхэн хялбархан арчилахав, үсний үзүүр салаалахыг хэрхэн болиулахав гэсэн асуудалдл илүүтэй санаа тавьдаг. Гэхдээ одоо энэ тухай биш.

Харинүсний тухай хамгийн сонирхолтой, зугаатай баримтыг мэдэж авцгаая:

Өдөр бүр хүний 60-100 ширхэг үс унадаг. Энэ тоо улирал, Таны идэж байгаа хоол, наснаас, түүнчилэн хэрвээ Та жирэмсэн юмуу өвчтэй байгаагаас шалтгаална.

Нэг ширхэг үсний насны мөчлөг нь 3-7 жил. Таны нэг үс өөрөө аяндаа унахаас өмнө чамгүй олон янз бүрийн үс засалт, маш олон самналтыг давж гарна.

Хүний толгойд дунджаар 100 000 ширхэг үс байдаг. Үсний өтгөн нь бас түүний өнгөтэй холбоотой байдаг байна. Цайвар үстэй хүмүүс нь хүрэн юмуу хар үстэй хүмүүсийг бодвол, ерөөс их үстэй байдаг.

Таны үс өдөр бүр 0,3-0,5 мм ургадаг.Эсвэл сарбүр барагцаалвал 1 см ургадаг. Тэгэхлээр урт үс нь олон жилийн настай байх нь.

1.Цайвар шаргал үстэй бүсгүйчүүд хар үстэй хүүхнүүдийг бодвол тэнэг юмуу гэнэн гэх яриа байдаг.Энэ яриаг няцаахын тулд АНУ-ын эрдэм шинжилгээний нэг төвийн эрдэмтэд цайвар үстэй бүсгүйчүүдийн оюуны үзүүлэлтийг судлаад, тэд оюуны чадамжаараа илүү хар өнгийн үстэй хатагтай нараас дутдаггүй гэсэн дүгнэлт хийжээ.

2. Үс богино байх тусам, ургах нь хурдан байдгийг судалгаа харуулсан байна.

3. Халзарах үед хүний үс бусдынхтай адилхан тоотой л унадаг, гэхдээ халзарах үед унасан үсний оронд шинээр үс ургадаггүй.


4. Тийнхүү богино үс сарын дотор 1 см, харин урт үс ердөө 5 мм ургадаг аж.

5. Хачирхалтай ч гэлээ, хамгийн урт үстэй хүн нь эрэгтэй хүн байдаг бөгөөд түүний үс зургаан метр орчим урт гэнэ. Тэрээр 31 жилийн туршид үсээ засуулаагүй байна.

6. Эмэгтэй хүний үс эрчүүдийнхнийг бодвол, тал хувиар нарийхан байдаг гэнэ.

7. Нэг ширхэг үс 100 грамм хүртэл жинг дааж чадна.


8.Насан туршид үсний нэг уутанцараас 30 орчим үс ургаж болдог байна.


9. Хүний биеийн 95% нь үстэй байдаг. Алга болон тавхайд л үс ургадаггүй.

10. Хэрвээ үсээ нэг ч удаа засуулахгүй бол, амьдралын туршид үс 725 км урт ургах гэнэ.

11. Жирэмсний бүр зургаа дахь сард хүүхдийн толгойд үсний эхний хөврөл бий болдог байна.


12. Хүний үсэнд солонгон задлагын шинжилгээ хийхдээ,түүний эрүүл мэндийн тухай мэдэж болно.Хүний биед ордог янз бүрийн бичил элементийг хуримтлуулдаг үсний өвөрмөц шинж чанарын ачаар ингэх боломжтой юм. Тийнххүү Наполеон жам ёсоороо үхээгүй, харин хүнцэлд хордсон байсныг тогтоож чаджээ.


13.Эрчүүдийн нүүрний үс биеийн бусад хэсгийнхнээс илүү түргэн ургадаг, эрүүний сахал хуссанаас хойш 5 цагийн дараа л цухуйж ирж болдог байна.


14.Харин шаргал үстэй хүмүүс өвдөлтийг илүүтэй мэдэрдэгийг шүдний эмч нар ажиглажээ.


15. Үсчин Стюарт Филипс дэлхийд хамгийн их үнээр үс зассан бөгөөд түүгээр саятан бизнесч хатагтай Беверли Латео 16 мянга орчим ам. доллараар үсээ засуулсан байна.

16. Айх үед биеийн булчингийн хөдөлгөөнөөс болоод толгойн үсэрхэг хэсгийн булчин агшдаг, тиймээс хуйх зарсхийдэг нь үндэслэлгүй биш ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ