ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголын хүсэлтийг 24-нд хэлэлцэхээр товложээ

Монгол Улсын засгийн газрын зүгээс гаргасан ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтийг тус сангийн захирлуудын зөвлөл өнгөрсөн сарын 28-ны өдөр хэлэлцэх байсан ч хойшлуулсан билээ. Энэ дагуу 2017 оны төсвийн тодотголыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргаад байсан УИХ-ын тогтоолын төсөл дэх Монгол Улсад үйл ажиллагаа явуулж томоохон хөрөнгө оруулагчид зарим төрлийн гүйлгээгээ дотоодын арилжааны банкуудаар хийх утга бүхий заалтад өөрчлөлт оруулаад байгаа юм.

Ингэснээр ОУВС-гаас засгийн газарт ирүүлээд байсан уг тогтоол дахь нэгж заалтыг эргэн харах тухай зөвлөмж биеллээ олсон билээ. Тиймээс ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монгол Улсын засгийн газрын хүсэлтийг энэ сарын 24-ний өдөр хуралдан, шийдэхээр товоо зарлажээ. ОУВС-гийн захирлуудын зөвлөл нь Дэлхийн 183 орны төлөөллүүдээс бүрдсэн 60-70 гишүүнтэй томоохон бүтэц юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ