Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр дуусна

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна. Бүртгэлд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд мэндэлсэн бүх хүүхдийг хамруулж, хамрах сургуульд нь элсүүлж байна. 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэх боломжгүй юм байна. Мөн хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, мөн бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүрдүүлэх материал:

  • Төрсий гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шаардлагатай тохиолдолд үл хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ