Хятадын “Улаан загалмай” монголын 100 хүүхдийг үнэ төлбөргүй хагалгаанд оруулна

БНХАУ-ын “Улаан загалмай” нийгэмлэг төрөлхийн зүрхний гажигтай монгол хүүхдүүдийг эмчлэх хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ.

Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Өвөронголын өөртөө засах орны өндөр зэрэглэлийн эмч нар Монголд ирж үзлэг явуулах бөгөөд дараа нь сонгогдсон 100 хүүхдийг БНХАУ-д хагалгаанд оруулах юм байна.

Энэ хөтөлбөрийг Хятадын улаан загалмай нийгэмлэг “Бүс ба зам” санаачилгад хамрагдсан бүх орнуудад хэрэгжүүлэх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ