МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшихээр боллоо

МАХН-ын Бага чуулганхуралдаж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. Бага чуулганаас өмнө тус намын Гүйцэтгэх товчоо хуралдаж, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нарын нэрийг дэвшүүлэх шийдэлд хүрээд байсан.

Эдгээр дөрвөн хүний нэрийг Бага чуулганаар хэлэлцэж, нууц санал хураалт явуулсан байна. Санал хураалтаар С.Ганбаатар нэр дэвшихээр тодорсон талаар эх сурвалж мэдээлэв.

СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд гурван үндсэн шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж үзсэн.Сонгуулийн тухайн хуулийн 28.1-д намаас нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө ирүүлж болно хэмээн заасан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ