Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймм

09.00 цагт Төрийн ордны В танхимд "Тамхины хяналтын эрхзүйн орчныг сайжруулахад хэвлэл мэдээллийн оролцоо, хувь нэмэр" сэдэвт олон улсын сургалт хэлэлцүүлэг болно. Хэвлэл мэдээлийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлч, уран бүтээлчид оролцоно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудлын Топаз танхимд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” болон “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны ажлын үр дүнг танилцуулах уулзалт болно.

09.30 цагт Соёлын төв өргөөнд цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний улсын хэмжээний сургалт зөвлөгөөн болно. Энэхүү зөвлөгөөнд төв, орон нутгийн 1300 гаруй ахлагч нар оролцоно.

09.30 цагт Хангарьд ордны 14 давхарт Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал болно. Хурлаар хот тохижилтын асуудлыг хэлэлцэнэ.

10.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг дэмжин тэдэнд урам зориг, аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэх зорилгоор ХБ-тэй гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд “Хамтдаа хайрлая” өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгөөр СЗСҮТ-ийн дэргэд шинээр байгуулагдаж буй “Хүүхэд, эцэг, эхийг хөгжүүлэх төв”-ийн танилцуулга, нээлтийн ажиллагаа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

11.00 цагт MN-Мэдээллийн төвд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ. Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин ялангуяа цусны даралт ихсэх өвчин залуучуудад зонхилон тохиолдож манай эмнэлгийн парактикт тархины харвалт 19 настай, зүрхний шигдээс 21 настай залуучуудад оношлогдох болсон нь цусны даралт ихсэх өвчний эсрэг бүх нийтээрээ хамтран тэмцэх шаардлагатай болсны илрэл аж.

11.00 цагт Төрийн ордны “Иргэний танхим”-д УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл, Хуульчдын холбооны төлөөлөл, УИХ дахь Ардчилсан намын, МАН-ын бүлгийн гишүүд болон бусад албаныхан оролцоно.

11.30 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.

12.00 цагт MN-Мэдээллийн төвд Монголын үндэсний их сургуулийнхан Зайсанд эрдэм шинжилгээний иж бүрэн төв бүхий оюутны хотхон /campus/ барих болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ