Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг өнөөдөр зарлана

СЕХ өнгөрсөн ням гарагт хуралдаж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн. Өнөөдөр буюу лхагва гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг албан ёсоор орон даяар зарлах аж. Сонгуулийн нэгдсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдөрт багтаан нийт нэр дэвшигчдийг улсын хэмжээнд зарлахаар тусгасан байдаг. Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг СЕХ- ноос бүртгээд байна. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан бөгөөд тус нам энэхүү хоёр хоногийн хугацаанд дараагийн хүнээ нэр дэвшүүлэх боломжтой аж. Үүний дараа энэ сарын 27- нд нэр дэвшигчийн үнэмлэхийг албан ёсоор гардуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ