О.Баасанхүү: Би С.Ганбаатарыг дэмжихгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлаараа УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж байгаа, мөн намаа шинэчлэх, нэр дэвшүүлэх процесс ямар зарчмаар явагдсан талаар мэдээлсэн юм.
Манай намын зарим удирдлагууд, МАН-ын хэсэг хүмүүс Л.Эрдэнэчулуун гуайг дарамталсан
Тэрбээр “Өчигдөр миний цахим хуудаснаа оруулсан бичлэг,МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй холбоотой байр сууриас хэвлэл мэдээллийнхэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарах гэж байна хэмээн мэдээлж байна. Бичлэг дээр МАХН-ын удирдлагууд намайг намаасаа гаргахад битгий хүргээсэй, ийм байдалд оруулж байна шүү гэдгийг л ярьсан. Би намаасаа гарах эсэхээс үл хамааран МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрх хадгалагдана.Тиймээс би зарчмын байр суурь илэрхийлсэн төдий. МАХН бол зөв шударга, үнэнийн талд байх ёстой гэдэг дээр би хатуу байдаг хүн. Өнөөдөр өглөө манай намаас нэр дэвшихээр болсон С.Ганбаатартай ярьсан. МАХН 114 гаруй мянган дэмжигчтэй. 71 суудлаас нэг суудал авч УИХ-д төлөөлөлтэй болсон. Би нэр дэвшигчийн талаар хэвлэлийнхэнд хэлж байсан. Гадаад хэргийн сайд асан н.Эрдэнэчулуун болгадаад бодлогыг зөв явуулж их өрийг тэглэсэн, геополитикоор мэргэшсэн, тав, зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг, маш өндөр боловсролтой хүн. Өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгч хууьд хориг тавьсан ч 25 гишүүнгүй бол хүлээж авах чадамжгүй байна. 65 уулаа буюу үнэмлэхүй олонх байгаа энэ үед гадаад бодлогодоо илүү анхаарсан хүн байх ёстой гэдэг утгаараа Эрдэнэчулууныг санал болгосон. МАХН-ын Н.Энхбаяр нэгэнярилцлагадаа “Өөр намын хүнийг нэр дэвшүүлэхгүй, нэр дэвшигч олон талыг мэдлэгтэй байх ёстой. Шинэ цэрэг хуучин цэргийн гутал өмсч орж ирэх хэрэггүй дээ” гэж хэлж байсан. Гэтэл манай намын зарим удирдлагууд, МАН-ын хэсэг хүмүүс Эрдэнэчулуун гуай дээр очоод янз бүрийн байдлаар дарамталсан. Тиймээс больсон.
С.Нарангэрэл багшаас 10 тэрбум төгрөгийг намдаа өг гэж шаардсан
МАХН бол 90 жилийн түүхтэй. Төрийн тэргүүн бол тухайнулс орны эцэг болох хүн. Тиймээс хуульч, доктор, төрийн байгууллагад олон жил ажилласан, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүнийг нэр дэвшүүлэх нь зөв гэж үзсэн. Ний нуугүй хэлэхэд Ц.Нямдорж С.Нарангэрэлийг үздэггүй болохоос монголын ард түмэн хайрлаж, хүндэлдэг. С.Нарангэрэл багш нэр дэвшихээр болж өргөдөлөө өгсөн. Гэвч маргааш өглөө нь 10 тэрбумийг намд бэлнээр өг. 3,5 тэрбум төгрөгөө олж сонгууль өөрөө оролцоно гэсэн баталгаа бичгээ гаргаж өг гэсэн байсан. Мэдээж сонгуульд оролцоход мөнгө хэрэгтэй. Гэхдээ улаан цайм намдаа мөнгө өг гээд хэлэх утгагүй юм. Мөнгөөр зөвхөн С.Нарангэрэл багшийг чбиш хэд хэдэн хүнийг буцаасан.
Би С.Ганбаатарыг дэмжихгүй
С.Ганбаатартай би найзууд. Шударга ёсны төлөө явдаг гэдэг үүднээс хүндэлж харьцдаг. Олон зүйл дээр санал нийлдэг. Нэр дэвших асуудлаас болж маш олон удаа утсаар ярьсан. Хамгийн сүүлд гэхэд л өчигдөр орой “Чи нэр дэвших гээд байгаа юм уу, яриад байгаа мөнгийг чамд хэн хаанаас өгөх юм. Нам ямар дансаар авахюм” гэх мэт олон зүйлийг тодруулмаар байсан ч үгүй гэж байгаад гэнэт Бага чуулган дээр орж ирэн дэвшихээр болсон. Энэ нь МАХН аль болох зөв шударгаар явуулах миний зарчимтай зөрчилдсөн юм. Тиймээс С.Ганбаатарыг дэмжихгүй гээд байгаа юм. Хоёрдугаарт, МУ-ын Сонгуулийн тухай хуульд өөр намын хүнийг нэр дэвшүүлж болдоггүй заалттай. Миний мэдэж байгаагаар С.Ганбаатар аль нэг намаасаа гарсан талаараа Бага чуулган дээрямар нэгэн баталгаа гаргаж ирээгүй. ХҮН-аасаа гараад Эх орон тусгаар тогтнолын эвсэлээс нэр дэвшсэн санагдаж байна. Ийм зүйлээс болоод МАХН сонгуульд орохгүй байх вий гэж санаа зовж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ