С.Ганбаатар нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнгөрсөн шөнө 23.30 цагийн үед СЕХ-нд ирүүлсэн байна. СЕХ-ны Ажлын хэсэг МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын талаарх баримт бичгүүд үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгасны дараа Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах аж. Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр 16.00 цагаас энэ талаар мэдээлэл хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ