Их хэмжээний мөнгө олоод эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

"Лантуун дохио" ТББ-ын гишүүн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Саруултөгс нүүр номондоо нэгэн зар тараасан нь олны анхаарлыг татсан билээ. Тэрбээр автобуснаас 2,5 сая төгрөг олсон юм байна. Улмаар "Их хэмжээний мөнгө хаясан хүн байвал мөнгөө Налайх дүүргийн цагдаагийн хэлтэсээс ирж авна уу" хэмээсэн фэйсбүүк хуудсаараа дамжуулан бичсэн юм.

Б.Саруултөгс тавдугаар сарын 15-ны орой 21-н цагийн орчим "Налайх-Багшийн дээд" гэсэн автобусанд энэхүү мөнгийг олсон ба түүний зарын дагуу эзэн нь олджээ. Мөнгөө хаясан эмэгтэй одоогоор хүүхэд нь өвчтэй эмнэлэгт байгаа бөгөөд дараа долоо хоногт Цагдаагийн хэлтэсээс очиж мөнгөө авахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ