“Төгсөгч 2017” хөдөлмөрийн яармаг болно

Монголын Залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Төгсөгч 2017” хөдөлмөрийн яармагийг маргааш зохиох гэж байна.
Тус хөдөлмөрийн яармаг нь оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил олгогч байгууллагуудад хүний нөөцөө шинэ залуу боловсон хүчнээр өргөжүүлэх боломж олгох зорилготой аж.
Үүнд “Таван богд”, “Алтан тариа”, Тесо” “Залуучуудын хөдөлмөрийн академи зэрэг 40 ажил олгогч байгууллагууд оролцож, 1200 нээлттэй ажлын байранд залуусыг зуучлах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ