БНСУ-д гэрээгээр ажиллуулна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилжээ


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын нэрийг барьж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал иргэн У, Г нар нь Япон,БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр 3 жилийн хугацаатай ажиллах виз гаргаж өгнө хэмээн нэг иргэнээс 1.500.000-2.500.000 төгрөг авч нийт 34 иргэнд 65 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Ингэхдээ БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна, Солонгосын хөдөлмөрийн биржээс нэрийг нь татуулна, Солонгос хэлний шалгалтад бүртгүүлнэ, тэнцүүлнэ гэх зэргээр гадагш гарч ажиллах хүсэлтэй иргэдийн мэдээлэлгүй байдлыг залилан хийж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ