Өнөөдөр болох үйл явдлын тойм


07.30 цагт: “Business Breakfast” уулзалт МҮХАҮТ-ын Их танхимд эхэлнэ. Зочноор ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож бизнес эрхлэгчидтэй саналаа солилцоно.
09.30 цагт: “ТЭЖЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЗАХ ЗЭЭЛ” сэдэвт хэлэлцүүлэг ХААИС-ийн Эрдмийн Зөвлөлийн танхимд болно.
09:00цагт: Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан "Тээврийн салбар дахь хэмжил" сэдэвт семинар Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд болно.
10:00 цагт: Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болно.
10.00 цагт: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар болон МУИС-ийн Оюутны холбоо, бүрэлдэхүүн сургуулиуд хамтран “JOB FAIR 2017” өдөрлөгийгМонгол-Япон төвийн их танхимд зохион байгуулна.
11.00 цагт: Үндэсний аудитын газрын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордны В танхимд болно.
11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
12:00 цагт: Монголын залуучуудын холбооны гадаад талбайд"Төгсөгч-2017" хөдөлмөрийн яармаг болно.
14.00 цагт: Куба улсын бизнес уулзалт МҮХАҮТ-ын507 тоот хурлын зааланд болно. Уулзалтад элчин сайд Раул Делгадо Консепсон болон бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.
14.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс "Арван хангал" цуврал үзэсгэлэнгийн жаргаах үзэсгэлэн болох ДОГШИДЫН АВРАЛ үзэсгэлэнгээ нээнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ