Жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлыг шийдэж өгнө

Цагдаагийн байгууллагын Нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Нээлттэй өдөрлөгт ЦЕГ-ын "Иргэдэд үйлчлэх төв"-ийн албан хаагчид ажиллах тул жолоодох эрх болон жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаа шийдүүлж болох юм байна. Мөн энэ үеэр иргэдэд цагдаагийн тодорхойлолт, галт зэвсэгтэй холбоотой мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлэх юм байна. Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөр ийнхүү цагдаагийн байгууллага нээлттэй ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ