Төрүүлсэн эхээ зодсон гэх эмэгтэйг саатуулан шалгаж байна


Төрүүлсэн ээжийгээ байрныхаа тагтан дээр хөөн гаргаж, улмаар хараан зүхэж буй бичлэг өчигдөр цахим ертөнцөд цацагдаж, нэлээд шүүмжлэл дагуулсан билээ.
Бичлэгээс үзвэл 80 орчим насны эмэгтэйг 40 орчим насны эмэгтэй тагтан дээр зогсч байхад нь “Үхэхгүй яагаад амьдраад байгаа юм бэ. Аав үхчихээд байхад та яагаад амьд байгаа юм. Үхээд өгөөч” зэргээр харааж, юм шидэлж байв.
Эх сурвалжуудын мэдээлснээр тухайн эмэгтэй төрүүлсэн охин нь бөгөөд ээжийгээ байнга загнаж, зандардаг гэнэ. Энэ асуудлын мөрөөр цагдаагийн байгууллагынхан шалгалтын ажиллагаа явуулж, эхдээ зүй бусаар хандсан эмэгтэйг саатуулсан байна.
Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 41 дүгээр байранд гарчээ. Цагдаа нарыг өчигдөр 23.10 цагт очиход гэрийн эзэн хаалгаа тайлж өгөөгүй төдийгүй агсам тавьсан гэх эмэгтэй гэртээ байгаагүй аж. Тиймээс цагдаа нар шуурхай эрэн сурвалжилж, эмэгтэйг саатуулсан байна.Тэрээр тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ