“Цэнхэр халим” тоглоомыг 130 гаруй хүүхэд тоглосон байжээ

Өсвөр насныхныг амиа хорлоход өдөөн турхирдаг гэх “Цэнхэр халим” цахим тоглоомыг дэлгэрүүлэгчийг Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хайж байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Шалгалтын явцад энэхүү тоглоомыг нийт 130 гаруй хүүхэд тоглосон болохыг тогтоогоод байгаа ба тоглоомоос үүдэлтэй хохирсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа аж. Гэвч гарч болох эрсдэлээс сэргийлж, үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн мэдээллээ. “Цэнхэр халим” гэх энэхүү тоглоом нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санааны эмзэг байдлыг ашиглаж амиа хорлоход өдөөн турхирдаг. Амиа хорлох хүртэл даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг бүлэг этгээдийн хууль бус ажиллагаа юм. Иймд, эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ