Хагас зуун жил үргэлжилсэн дурлал ба нэг өдөр хорвоог орхисон сэтгэл уярам түүх

Бүх насаараа Шинэ Зеландад амьдарсан эхнэр, нөхөр Ивонна ба Роберт Стикленд нар найман цагийн зайтайгаар нэг өдөр хорвоог орхисон байна. Эхлээд Робертын гэргий нүд аниж, харин нөхөр нь хайртай гэргийнхээ араас явжээ.
Хос 1961 онд Шинэ Зеландын Ниуэ аралд тааралджээ.Мотоцикл хөлөглөсөн Роберт Ивоннагийн дэргэдүүр өнгөрч,өөрийнх нь хэлснээр, амьдралд нь тааралдсан хамгийн сайхан бүсгүйн царайг тэр цагаас хойш мартаж чадаагүй байна. Үүнээс хойш Роберт үл таних тэр сайхан бүсгүйг хэдэн сар эрж хайжээ. Гэвч Шинэ Зеландын уугуул оршин суугчдын охин залуу хархүүд сэтгэлээ тэр даруй нээгээгүй нь мэдээж.Бүсгүй европчуудтай байнга тааралдаад байдаггүй байсан бөгөөд харь нутгийн залуутай гэр бүл болох тухай огтхон ч бодоогүй байна.
Аз болоход, Роберт хоёр жил эргүүлсний эцэст нөгөөх Ниуэ аралд Ивоннатай гэрлэжээ. Тэд хагас зуу гаруй жил хамт амьдарч, дөрвөн сайхан хүүхэд төрүүлсэн байна.
2015 онд Роберт Стиклендэд “хорт хавдартай” болжээ гэсэн онош тавьж, харин нэг жилийн дараа эмч нар Иваннагоос мөнх ийм өвчин илрүүлсэн байна. 2017 оны эхээр эхнэр, нөхөр хоёр хэвтэрт оржээ. Эхлээд Иванна таалал төгссөн байна.Роберт энэ тухай дуулаад, “Үгүй дээ!, Үгүй!” хэмээн уйлан хайлжээ. Хүү нь эцгийгээ тэргэнцэрт суулган, нас барсан гэргийтэй нь салах ёс гүйцэтгүүлэхээр ээжийнхээ шарилын дэргэд аваачсан байна. Найман цагийн дараа Роберт хайртай гэргийнхээ араас явжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ