С.Жавхлан: Чуулган, байнгын хороог таслаагүй, ажил хаялт зарласан

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдаанд орохгүй байсан нь ажил хаялт зарласан байсантай холбоотой хэмээн тайлбарлав.

Учир нь УИХ-ын гишүүн С.Жавхлан өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт хандан оффшортой холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн юм. Тэрхүү шаардлагад оффшорт нэр холбогдсон улстөрчдөд хариуцлага тооцох, мөн хилийн гадна гарсан хөрөнгийг оруулж ирэх шаардлагатай хэмээн үзэж, энэ асуудлаар тодорхой хариу өгөхийг хүссэн. Гэвч хариу өгөөгүй, мөн оффшорт нэрт холбогдсон хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хөндөөгүй, тиймээс шаардах бичгийн хариу иртэл УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд суухгүй гэж үзэн, ажил хаялт зарласан байжээ.

Тэрбээр "Хилийн чанадад мөнгө нуусан нь ялдаг юм байна. Үнэн худалд ялагддаг юм байна Завсарлага авах ч эрхгүй, засагт ч байх нэмэргүй хүн болчихлоо би. Би энд байгаад ялагдлаа, гутарлаа, гуниглалаа. Энэ бүхнийг залруулах гээд шаардлага хүргүүлж байхад намайг ард түмэнд ажлаа тасалж байна гэж ойлгуулж байна. Би шаардлагын хариу ирэхийг дахин долоо хоног хүлээнэ. Ирүүлэхгүй бол бас дахин мэдэгдэл хийнэ" гэв.

Б.Анир

zaluu.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ