Ээжийгээ зодсон эмэгтэйг долоо хоног баривчлах шийдвэр гаргалаа

Төрүүлсэн ээжийгээ тагтан дээр хөөж гаргаад “үхэхгүй юу хийгээд байгаа юм” хэмээнорилж, ээжийгээ хувцас хатаагч хавчаараар цохиж буй эмэгтэйн бичлэг өчигдөр сошиал сувгаар тарж, олон хүний сэтгэлийг үймүүлэв.

Бичлэг хийсэн болон энэ үйлдлийг харж зогссон хүмүүс цагдаад мэдэгдсэнээр өчигдөр 23.10 цагт Чингэлтэй дүүргийн цагдаа нар очиход агсам тавьсан эмэгтэй зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжилж саатуулсан талаар бид өглөө мэдээллэсэн. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 41 дүгээр байранд гарсан.

Дөнгөж сая эх сурвалжаас авсан мэдээллээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас эл хэргийг шалгаж дуусаад уг эмэгтэйг баривчлуулах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна.

Дөнгөж сая шүүхээс ээжийгээ зодсон 56 настай Н гэх эмэгтэйг долоо хоногийн хугацаатай баривчлах шийдвэр гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ