"Apple" компани ирэх сард шинэ загварын 3 төрлийн зөөврийн компьютер танилцуулна

"Apple" компани ирэх зургаадугаар сард гурван төрлийн шинэ загварын зөөврийн компьютерийг танилцуулахаар төлөвлөж байна. Энэ тухай "Блүүмбэрг" телевизийн сувгаар уламжилжээ.

Ирэх сарын 5-д АНУ-ын Калифорн хотын Сан Хосе гэдэг газар технологийн бага хурал болно. Энэ үеэр тус компани Макбүүк Про, Макбүүк Эйр загварын компьютеруудаа шинэ процессор болон бусад шинэчлэгдсэн үзүүлэлтүүдээр нь олон нийтэд танилцуулахыг зорьж буй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ