Элэг шилжүүлэн суулгасан Л.Бүжинлхам охин эмнэлгээс гарчээ

2010 онд нярай үедээ буюу гурван сартайдаа төрөлхийн цусний замын битүүрэлтэй болсон долоон настай Л.Бүжинлхам охинд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМТ, Солонгос улсын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг элэг шилжүүлэн суулгах хагалгааг дөрөвдүгээр сарын 23-нд хийсэн. Мэс заслын дараах эмчилгээ амжилттай болж охинөчигдөр эмнэлгээс гарчээ. Ээж нь охиндоо элэгнээсээ өгсөн бөгөөд ээжийнх нь биеийн байдал ч сайн байгаа аж.

Энэ хагалгаа нь манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийн хагалгаа бөгөөд хүүхдэд хийж байгаа гурав дахь хагалгаа юм байна. Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг болсоны 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамаас гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ