Далайн түвшин дээшилвэл аль аль улс хохирох вэ?

Мумбай

2050 он гэхэдэргийн олонхинутгийн ойролцоо далайн түвшин 10-20 сантиметрээр өргөгдөж, харин үер болох давтамж хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг америкийн эрдэмтэдтогтоожээ. Байгалийн энэ үзэгдэлд бусдаас илүүтэй өртөх бүс нутгуудыг шинжээчид дурдсан байна. Холбогдох судалгааны дүн “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгджээ.

Далайн түвшин дээшилснээр экваторын болон халуун газрын эрэг орчмын бүсэд үер болох давтамж дунджаар хоёр дахин нэмэгдэнэ.Жишээ нь Мумбай, Кочин (Энэтхэг) болон Абиджан (Кот-д’Ивуар) зэрэг хотод байдал маш хүндрэх бөгөөд энд далайн түвшин ердөө таван сантиметр өргөгдөхөд л байдал ийм болох ажээ.

Түүнчилэн, Ванкувер (Канад), Сиэтл, Сан-Франциско, Лос-Анжелес (АНУ) хот, түүнчилэн Европын Атлантын далайн эрэг орчимд прогноз таагүй байна.

Далайн түвшин дээшилж байгаа хурдац, түүнчилэн манай гарагийн янз бүрийн бүс нутагт болдог үерийн талаархиноцтой баримтыг ашиглан мэргэжилтнүүд ийм дүгнэлт хийжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ