“Машингүй өдөр” аль, аль замыг хязгаарлах вэ

Жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш болно. Энэ өдөр 08:00-18:00 цаг хүртэл зарим замуудын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм.
Тодруулбал, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжаас дотогш замуудыг түр хугацаагаар хаана.
Мөн “Автомашингүй өдөр”-өөр сонгосон талбайд “Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, худалдаа, үйлчилгээ зохион байгуулах юм.
Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдийг амраан тухайн өдрийн ажлыг дараа долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэхээр болсон. Тиймээс маргааш “Нарантуул”, “Хархорин”, “Шонхор”, “Алтжин бөмбөгөр”, “Бөмбөгөр”, “Барс”, “Мишээл экспо”, “Меркури”, “Баянзүрх”,“Дүнжингарав”, “Сандэй плаза”, “100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ