Шумахерын хүүхдийг сүрдүүлжээ

Коринна Шумахер
Нэгэн этгээд “Формула-1”-ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерын гэргийг 900 мянган евро өг, эс бөгөөс хүүхдийг нь ална хэмээн сүрдүүлжээ. “Вильд” сонин бичсэнийг иш татан “Focus” сайтад пүрэв гарагт ингэж мэдээлсэн байна.
2016 оны хоёрдугаар сард Коринна Шумахерт эхний электрон захидал иржээ.“Хэрвээ бид 2016 оны гуравдугаар сарын 31-нээс наана мөнгө авахгүй бол,танай хүүхэд осолд орох болно. Тэгэхлээр, “Формула-4”уралдааны үеэр золгүй явдал цөөнгүй болно” гэж тэр этгээд бичсэн байна.Тэгэхэд Шумахерын хүү Мик “Формула-4” тэмцээнд оролцож байжээ.
Нэг эрэгтэй машин түрээслэгч “Sixt” компанийн ерөнхий захирал, томоохон хувьцаа эзэмшигч Эрих Сикстэд мөнгө нэхсэн өөр нэг захидал бас ирүүлсэн байна.
Коринна Шумаер цагдаад хандсаны дараа гэмт этгээдийг илрүүлж чаджээ. Тэр этгээд электрон шуудангийн мэдээндээ банкны дансны дугаараабичсэн байна.
25 настай тэр этгээд ийм захидал илгээснээ шүүхэд хүлээгээд, гэхдээ яагаад ингэх болсноо тайлбарлаж чадаагүй аж.
Михаэль Шумахерын төрөл төрөгсөд болон ойр дотнын хүмүүсгурван жилд түүний эмчилгээнд 16 сая евро зарцуулсныг 2016 оны арванхоёрдугаар сард олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн юм. Зардлаа нөхөхийн тулд Шумахерын гэр бүл тамирчны Норвег дахь байшин, хувийн нисэх онгоцыг худалджээ.47 настай Шумахер одоо хэвтэрт байхаа больж,сандал дээр сууж чаддаг болсон байна.Тэр төрөл төрөгсөдөө таньдаг болсон ч, нүүрний булчингууд нь хатингаршсан учир ярьж чадахгүй байгаа ажээ.
“Формула-1”-ийн аварга 2013 оны арванхоёрдугаар сард Францын Мерибелд цанаар гулгаж байгаад, хүндээрбэртсэн юм. Шумахер энэ золгүй явдлын дараа хагас жил гаруй ухаангүй байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ