Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Энэ сарын 20-нд буюу маргааш “Автомашингүй өдөр” болно. Үүнтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.
Манай улс энэ өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ