Дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээний тухай сонирхолтой баримтууд

Дэлхийн шайбтай хоккейн аварга шалгаруулах ээлжит 81 дэх тэмцээн энэ өдрүүдэд Франц, Германд болж байгаа билээ.Уг тэмцээний түүхэнд сонирхолтой явдал цөөнгүй болж байжээ.Дэлхийн хоккейн аварга шалгаруулах хамгийн анхны тэмцээн 1920 онд Антверпен хотод Зуны (!) VII наадмын хүрээнд болсон юм.Бельгид 7 шигшээ баг ирж, Канадын хоккейчид аварга болсон байна.Тэд бүх гурван тоглолтод хожиж, өрсөлдөгчдийн хаалганд 29 шайб оруулж, харин өөрийн хаалганд ганцхан шайб алджээ.

1954 онд Стокгольлм хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ЗСБНХУ-ын шигшээ баг анх удаа оролцсон байна.Зөвлөлтийн хоккейчид энэ тэмцээнд дуулиант ялалт байгуулжээ. Дашрамд дурдахад, тэгэхэд дэлхийн 15 удаагийн аварга байсан канадчууд зөвлөлтийн шигшээд 2:7 харьцаатайгаар хожигдсон байна.

1957 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Зөвлөлт Холбоот Улсад анх удаа болжээ. Харин эзэн баг энэ удаа түрүүлжчадаагүй байна. Шведүүд аварга болж, харин зөвлөлтийн баг мөнгөн медаль хүртжээ. Энд бас л улс төр хөндлөнгөөс оролцож,Канад, АНУ, Швейцарь, Итали, ХБНГУ, Норвегийн хоккейчид Москвад ирэхээс татгалзсан байна. Энэ тэмцээнд зөвлөлтийн шигшээ баг Австрийн багийг 22:1-ийн харьцаатайгаар ялсан ньдэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зөвлөлтийн хоккейчдын байгуулсан хамгийн том ялалт байсан юм.

1970 онд Олон улсын хоккейн холбоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд малгайгүй тоглохыг хоригложээ.

1973 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Александр МартынюкХБНГУ-ын шигшээ багийн хаалганд 8 шайб оруулсан бөгөөд одоо болтол зевлөлт, оросын хоккейчдоос хэн ч энэ амжилтыг эвдээгүй юм.

1974 онд Финландын шигшээ баг дэлхийнаварга шалгаруулах тэмцээний медаль авахад тун ойрхон очжээ. Гэвч Чехословакийн багтай тоглохын өмнө финийн хаалгач Ветцель ханиад хүрч, эфедрин гэдэг эм уусан байна. Тэмцээнд финийн баг 5:2-ын харьцаатайгаар хожиж, гэвч шинжилгээгээр Ветцель сэргээш хэрэглэсэн нь илэрч, Финландын багийг хожигдсонд тооцжээ.

Үндэсний хоккейн холбооны мэргэжлийн тамирчдыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахыг 1977 онд канадчуудад зөвшөөрсөн байна. Гэвч энэ нь тэдэнд медаль авахад туслаагүй бөгөөд Канадын шигшээ баг дөрөвт орж, бүдүүлэг авираараа тодорсон юм. Тухайлвал,Шведийн багтай тоглохдоо канадчууд Кент Андерссоныг хүндээр бэртээж (дэлүү нь задарсан юм), ЗСБНХУ-ын шигшээ багтай тоглох үеэр Сергей Бабиновыг талбайгаас ухаангүй гаргажээ.

1991 онд ЗСБНХУ-ын шигшээ багсүүлчийн удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.Тэмцээн Финландад болж, зөвлөлтийн баг гуравдугаар байранд орсон билээ.

1993 онд оросын хоккейчид дэлхийн аварга болсон юм.

2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэдэлд Германы шигшээхаалгач асан Роберт Мюллерыг дүрслэжээ. Роберт өөрийн орны гурван удаагийн аварга болж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Олимпийн наадамд нэг бус удаа оролцож байжээ. Гэвч Мюллер тархины хорт хавдраар 28 настайдаа нас барсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ