Ц.Мөнх-Оргил далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хэлэлцүүлэгт оролцов

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ш.Ахтарын урилгаар “Ази, Номхон далайн бүсийн нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын дэд бүтэц ба тогтвортой хөгжил” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр оролцжээ.
Сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ "Далайд гарцгүй байдал нь манай улсын хувьд сорилт болохыг тэмдэглээд худалдааны тарифын болон тарифын бус хориг саад, тээвэрлэлтийн өндөр зардлаас үүдэлтэй бэрхшээл нь манай бизнес эрхлэгчдэдтулгардаг гол асуудал" гэлээ.
АНДЭЗНК-ын “Тусгай хэрэгцээ, шаардлагатай улс орнуудын хөгжлийн 2017 оны илтгэл”-д туссан төр, хувийн хэвшлийн түншлэл болон албан ёсны хөгжлийн тусламжийн зэрэгцээ “Бүс, Зам” зэрэг санаачилга нь жижиг орнуудад дэд бүтцээ хөгжүүлэх таатай боломж олгож байгааг онцолжээ.
Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, транзит тээврийн зохицуулалт зэрэг дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ