Ховдод өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
Энэ сарын дунд үеэс хэт дулаарч байгаагаас Ховд аймгийн Булган сумынБулган голыг тэтгэдэг уулсын цас их хэмжээгээр хайлж, Булган голын усны түвшин эрс нэмэгдсэн байна. Мэргэжлийн байгууллагууд Цаг уурын Байтаг станц, Онцгой байдлын хэлтсийн мэдээлсэнээр, Булган голын усны ердийн түвшин 300-310 см байх ёстой түвшингээс өнөөдрийн байдлаар 370-378 см буюу аюултай түвшинд хүрээд байгаа аж. Гол усны түвшин цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул Булган сумын Онцгой комисс шуурхай хуралдаж "Өндөржүүлсэн бэлэн байдал" зарласан талаар орон нутгийн эх сурвалж мэдээлжээ.
Булган сумын Онцгой комиссын даргын тушаалаар сумын хэмжээнд эрсдэл үүсч болзошгүй бүсийг тогтоох, эрсдэлтэй бүсэд байгаа иргэд, мал сүрэг, эд хөрөнгийн судалгаа гарган сумын Онцгой комиссын ажлын зурагт тэмдэглэх, эрсдэлтэй бүсээс хүн, малыг гаргах, дайчилгааны бүлгийг бэлэн байдалд ажиллуулах, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол өгч ажиллахыг байгууллагын дарга эрхлэгчид, багийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ