Насны хишгийг зургадугаар сарын 25-наас олгоно


Ахмад настны тухай хуулийн хүрээнд Насны хишгийг сар шинийн баярын өмнө олгосон. Ингэхдээ нийт 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авсан байна.

Үүнд нийтдээ 9.5 тэрбум төгрөг зарцуулсан аж. Тэгвэл үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор төлөвлөжээ.

2017 онд Насны хишиг олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ