Цэцэрлэгийн хашаанд өлгийтэй хүүхдээ хаяжээ

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооноос нярай хүүхэд олджээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн хашаанд бараан хувцастай эмэгтэй 3.2 кг жинтэй өлгийтэй хүүхэд орхиж явсан байна.

Эх сурвалжуудын хэлж буйгаар тус хүүхэд долоо хоногтой эмэгтэй хүүхэд аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ