Цагдаагийн албан хаагчид зодуулсан иргэний биеийн байдал муу байна
Бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын албан хаагч Б-г цагдан хорьсон байна.
Тэрбээр энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “River sounds” цэнгээний газарт нэгэн иргэнийг зодож танхайрчээ.
Түүнд зодуулсан иргэний гавлын яс, хамар ньцөмөрчтархинд нь цус харвасан бөгөөд уруул нь сэтэрсэн байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагтхүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Энэ хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ