Хамгийн аюулгүй топ-9 машиныг нэрлэжээ

“Autonews” сайтын шинжээчид сүүлийн жилүүдийн хамгийн аюулгүй машины жагсаалтыг гаргасан байна. Шинжээчид 2009 онд Honda Insight-ийг хамгийн аюулгүй машин гэж байсан бол, нэг жилийн дараа BMW 5-Series, харин 2011 онд Chevrolet Aveo машинуудыг тус тус тодруулжээ. 2012 оноос эхлэн “Volvo” компанийн загварууд аюулгүй машинуудын тоонд орсон байна. Хятадын автомашин үйлдвэрлэгчид аюулгүй байдлыг хангах үзүүлэлтээрээ ялгараад байдаггүй хэдий ч, 2013 онд Qoros 3 Sedan аюулгүй машин гэсэн цол хүртжээ.
Гурван жилийн дараа Mercedes-Benz V-Class хамгийн аюулгүй машинаар тодорч, 2015 онд аюулгүй байдлаараа Volvo XC90 тэргүүлсэн байна. Харин Toyota Prius 2016 оны хамгийн аюулгүй машинаар тодорч, 2017 онд Volvo S90/V90 машин тэргүүлжээ. Euro NCAP-ын явуулсан краш-тестийг үндэслэн 2009 оноос эхлэн хамгийн аюулгүй машины жагсаалтыг гаргаж байгаа юм. С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ