Хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Малчид, иргэдийн анхааралд:
19, 20-ны шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, ихэнх нутгаар сэрүүсч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2017 оны 05 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.20-ноос 21-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтэрч газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ