Эмч нар мэс заслын үеэр зодолджээ

Өвчтөнд мэс засал хийж байх үед Хятадын мэс заслын багийн хоёр гишүүн зодолдсон дүрс бичлэг Интернэтэд тавигджээ.
Энэ явдал тавдугаар сарын 12-нд Хэнань мужийн Ланькао гацааны эмнэлэгт болсон байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр эмч эхлээд маргалдаж байснаа, сүүлд нь зодолдож эхлэсэн нь бичлэгнээс харагдаж байна.Эмэгтэй нь эхлээд цохиж, дараа нь эрэгтэй хариу цохисноор эмэгтэйг унагажээ. Сүүлд нь бусад эмч нар зодооныг зогсоосон байна.
Зодолдсон хоёр хайр сэтгэлийн явдалтай байсан хэмээн таамаглаж байгаа гэж “Дейли мэйл” сонинд бичжээ. Мэс засалч эрэгтэй нь сувилагч эмэгтэйгээ буруу ажиллаад байна хэмээн хэлэхэд, эмэгтэй нь тийм биш гэсэн бололтой.Гэвч энэ үеэр хэн нэг нь ноцтой хэлмэгдээгүй аж. Эмнэлгийн удирдлага болсон явдлыг цагдаа нарын хамт шалгаж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ