Шохойн зургийн уралдаан болж байна

zurag

Яг одоо Спортын төв ордны урд талын авто зам дээр "Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье" шохойн зургийн уралдаан зохион байгуулагдаж байна. Энэ нь нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах нөлөөллийн ажил юм. Энэхүү уралдаанд 5-13 насны хүүхдүүд биеийн тамир, спортоор хичээллэнгээ оролцож байна. Үйл ажиллагааны дундуур хөгжөөнт тоглоом, хүүхдийн бүжиг, тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдаж буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ