Өмнөговьд өдөрт нүүрс тээвэрлэсэн 2-3 машин осолдож байна
Өнөөдрийн байдлаар Өмнөговьд нүүрс тээвэрлэх машины тоо 6000-д хүрчээ. Шороо тоос ихтэй нарийхан замд аваарь осол их гарч, өдөрт 2-3 машин осолдож буйг орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Жолооч нарын яриагаар нүүрс тээвэрлэгч машин улам ихэссэнээр нэг машин нэг рейст долоо хоног зарцуулж буй аж.
Өмнө нь жолооч нар нэг удаагийн явалтдаа 250 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол өнөөдөр 150 мянга болон буурчээ. Хятадын талд нүүрсээ буулгах үед маргаан зөрчил их гарч, заримдаа Монгол жолооч нар амиа алдах тохиолдол буурахгүй байгаа аж. Мөн Тавантолгой-Гашуун Сухайтын чиглэлийн зам өдгөө эвдрэл ихтэй, яаралтай засварлах шаардлагатай болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ