Охиндоо хөөгдсөн эмээ ”гомдолгүй” гэж мэдүүлжээ

Энэ сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хорооны ... тоот байрны оршин суугч 56 настайН гэгч эмэгтэй тагтан дээрээ гаргаж хэл амаар доромжилж буй бичлэг цахим орчинд тархаж, уг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж, захиргааны арга хэмжээ авахаар болсон.

Иргэн Н-ийн ээж өдгөө 88 настай бөгөөд тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Эгч нь гомдолгүй” хэмээжээ. Харин тур байрны оршин суугчдын хэлж байгаагаар Н гэгч эмэгтэй удаа дараа ээжийгээ зодож дарамталж, орцонд хөөн гаргадаг байсан тухай мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ