Сайхан бүсгүйчүүд эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэнэ

Дур булаам эмэгтэйчүүдтэй харьцах нь эрчүүдийн эрүүл мэндэд туйлын сөргөөр нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг америкийн хэсэг эрдэмтэн хийжээ. Аятайхан бүсгүйхармагц эрчүүд асар их стрессийн байдалд ордогийг туршилтын явцад тогтоож чадсаныг “Nation News” агентлаг мэдээлсэн байна.

Сайхан эмэгтэйчүүдтэй харьцах нь эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хэмээн эрдэмтэд нотлож байна.Янз бүрийн насны 85 эрэгтэйн оролцсон туршилтын төгсгөлд судлаачид ийм дүгнэлт хийснийг хэвлэлд мэдээлжээ.

Тэднийг нэг нэгээр нь байлгаж, хэцүүхэн оньсого таахыг санал болгосон байна. Нэг агшинд аятайхан эмэгтэй туршилтад оролцогч бүр дээр хэдэн минут хүрч иржээ. Туршилтын үеэр эмч нар эрчүүдийн цусан дахь кортизолыг хэмжиж үзсэн байна.

Судлаачдын хэлж байгаагаар, аятайхан бүсгүйг харахад, эрэгтэйнбиенд стрессийн даавар болох кортизолын хэмжээ ихсэж, харин бүсгүйтэй таван минут ярилцсан нь шүхрээр үсрэхүеийн мэдрэмжтэй адилхан байжээ.Чухамхүү тэгж ярилцах үед кортизолын хэмжээ шүхрээр үсрэх үеийнхтэй адилхан хэмжээнд хүртэл ихсэж байсан байна.

Кортизолын хэмжээ ингэж эрс ихсэх нь туйлын сөрөг үр дагаварт хүргэж мэднэ хэмээн мэргэжилтнүүд нотлож байна.Энэ нь тухайлбал, бодисын солилцоог алдагдуулж, хэтдээ цусны даралт ихсэх өвчин юмуу бэлгийн сулралд ч хүргэж мэдэх гэнэ.

Харин цусан дахь уг дааврын хэмжээ бага зэрэг ихсэх нь өөрийн сайн талтай. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгож, хоол идэх дуршлыг нэмэгдүүлж, харшлын хариу үйлдлийг бууруулдаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ