1-2 дугаар ангийнхны зуны амралт энэ долоо хоногт эхэлнэ

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-2 дугаар ангийнхны зуны амралт энэ сарын 25-наас эхэлнэ. 3-5 дугаар ангийн сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 1-нээс эхлэх юм.


Харин 6-9 болон 10-12 дугаар ангийнхан зургаадугаар сарын 8-наас эхлэн амрах юм байна.

Сурагчдын амралтын хуваарийг БСШУС-ын сайд Ж.Батсуурийн тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн эхэнд баталсан бөгөөд цаашид тогтвортой мөрдөхөөр болсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ