Аль ч оронд эмч нар буруу онош тавих нь бий

“Дэлхийд жил бүр ямар ч үндэслэлгүйгээр 6 сая гаруй кесарев хагалгаа хийж байна. Олон тохиолдолд заавал мэс засал хийхгүй байж, хүүхэд жам ёсоороо төрж болох байсан хэрэг. Ийм мэс заслын тал орчмыг Бразил болон Хятадад хийдэг” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид тооцоолжээ.

Дэлхийд эмч нар буруу онош аль хэр байнга тавьж, буруу эмчилдэгийг 27 шинжээчээс бүрдсэн олон улсын багийнхан судласан байна.Эмч нархэрэггүй эм, эмчилгээбичиж,түүнчилэн мэс засал хийхгүйгээр болох байсан ч ийм ажилбар хийхдээ, байнга хаяагаа манадаг гэсэн дүгнэлтийг судлаачид бас хийжээ.Үүнээс гадна, цаг алдаж тусламж үзүүлэх, үүрэгт ажилдаа тоомжиргүй хандах тохиолдол цөөнгүй байдаг байна.

Жишээ нь хятадын өвчтөнүүдэд тохиолдлын 57%-д нь огтшаардлагагүйгээр антибиотик бичиж өгдөг, харин АНУ-д эх хүний сав авах мэс заслын 70%, Испанид өвдөгний үе солих мэс заслын 25%-ийг хийх шаардлагагүй байсан атал хийснийг эрдэмтэд бас тогтоожээ.

Эмч нартэр бүр тус нэмэр болдоггүй үнэ ихтэй эмийг өвчтөнд бичиж өгөхдөө, үнэ өртөг бага, үр нөлөөтэй эмчилгээ хийхийг тоодоггүй байж болох юм гэсэндүгнэлтийг шинжээчид хийсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ