Зорчих тасалбар захиалдаг ТҮЦ машиныг хэрэглээнд нэвтрүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвд "Метатек" ХХК-ийн зохион бүтээсэн авто тээвэр, төмөр зам, агаарын тээврийн тийзийг худалдан авах боломжтой ТҮЦ машиныг туршилтын журмаар суурилуулжээ.
Энэхүү туршилтын машин амжилттай байвал цаашид улс, хот хооронд, орон нутагт зорчиж буй зорчигч автобусны билетээ зорчигч тээврийн төвүүд болон онлайн захиалгаас гадна өөрт ойр байрлах ТҮЦ машинаас авах боломжтой болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ